Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-04-23 08:58:29

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж Их нууруудын хотгорын сумдаар 9.0-12.8 градус хүйтэн, Алтайн өвөр говийн сумдын нутгаар  10.3-10.6 градус хүйтэн, Өндөр уулын сумдын нутгаар 7.6-10.9 градус хүйтэн байлаа. Агаарт хамгийн бага температур өдөртөө 1-13 градус дулаан, хамгийн хүйтэн шөнөдөө нийт сумдын нутгаар 20-25 градус  хүрч хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн Дарви, Эрдэнэбүрэн, Цэцэг сумдад -25.0 градус хүрч хүйтэрсэн. Агаарт -30 аас доош орж хүйтэрсэн хоногийн тоо энэ 10 хоногт ажиглагдаагүй.

Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 8-12 градус хүйтэн байсан. Хөрсөн дээр хамгийн их температур 1 градус хүйтнээс 13 градус дулаан, Хамгийн бага температур шөнөдөө 22-27 градус хүрч хүйтэн хоносон байна. Хамгийн хүйтэн Ховд, Цэцэг, Булган суманд хөрсөн дээрээ -27.0 хэм хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр -40.0 өөс доош орж хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй.

 Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нутгийн зарим хэсэгт 6.9  мм тунадас орсон. Цас орсон сумдыг авч үзвэл: Алтайд 2.6 мм, Булганд 1.7 мм, Үенчид 1.5 мм, Дөргөн 0.4 мм Жаргалант 0.3 мм, Эрдэнэбүрэн,  Дуутад 0.2 мм, Зэрэг, Манхан, Мөнххайрханд 0.0 мм цас орсон. Бусад сумдын нутгаар цас  ороогүй.    

Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байсан. Алтайн өвөр говийн сумдын нутгаар салхи шуурга бага тогтуун,  бусад Их нууруудын хотгорын болон Өндөр уулын бүсийн сумдаар салхины хурд  16-43 м/с хүрч шуурч  цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдсан. Салхины хурдыг авч үзвэл: Зэрэгт 43 м/с, Чандмань, Ховд сумдад 34 м/с, Дарви, Дуутад 28 м/с, Мөстөд 27 м/с, Жаргалантад 25 м/с, Эрдэнэбүрэн, Мянгад, Мөнххайрхан, Цэцэг сумдад 23-24 м/с, Манхан 19 м/с, Дөргөнд 16 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурсан бол Алтай, Булган, Үенч сумдад 2-12 хүрч зөөлөн шуурсан байна. 

Цас(Snow): 12 дугаар сарын 10-ны цасны хээрийн хэмжилтээр ихэнх нутгаар хүчтэй фён салхины нөлөөгөөр агаар хөрсөндөө дулаарч цас хайлсан. Алтайн өвөр говийн сумдаар цасны дундаж зузаан Үенчид 3 см, Алтайд 4 см, Булганд 0 см, 10 баллын цасан бүрхүүлтэй байна. Мөн Алтайн салбар уулсаар бага зэргийн  цастай байна. Бусад нутгаар цасгүй байна.

 ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил:   Нийт  сумдад хужир шүү бэлтгэх, муудсан малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох, өвөлжөөний хашаа хороо, мал хээлтүүлэх, өтөг бууцаа сэргээх бусад ажлууд үргэлжилж байна.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

  • Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 6.9  мм цас орсон. Алтайн өвөр говийн сумдаар цасан бүрхүүлтэй байна.  
  • Энэ 10 хоногт  нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байгалийн гамшигт үзэгдэл ажиглагадсан. Салхины хурд Зэрэг суманд 43 м/с хүрсэн байна.
  • Ихэнх нутгаар фён салхины нөлөөгөөр агаар хөрсөндөө дулаарч цас хайлсан. Алтайн салбар уулсаар  бага зэргийн цастай. Алтайн өвөр говийн сумдаар цасан бүрхүүлтэй байна.

Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын техникч Ж.Жаргалзаяа

2023 оны 12 дугаар сарын 11-нд

 

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-21 1970-01-01 17
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-18 1970-01-01 13
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 19
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 22
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-21 1970-01-01 30
МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН 2023-2024 ОНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2024-03-18 1970-01-01 40
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-12 1970-01-01 47
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 40
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 39
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-21 1970-01-01 38
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-14 1970-01-01 69
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-02 1970-01-01 55
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 58
2023 ОНЫ АРАВХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 49
2024 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 44
2024 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 62
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2023 оны жилийн тойм 2024-01-22 1970-01-01 48
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-22 1970-01-01 70
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 92
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 64
ХОВД АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭ 2023-11-22 1970-01-01 129
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-22 1970-01-01 63
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-11 1970-01-01 122
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-01 1970-01-01 119
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-21 1970-01-01 79
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-11 1970-01-01 93